Description
100 хоногийн турш тэжээсэн эрүүл, гарал үүсэл тодорхой 18-24 сартай бяруу, шүдлэн үхрийн мах. Үхрийн хавирганы толгой хэсгийн махтай стейк. Уураг, төмөр, цайр, магни, кали, селен, рибофлавин, ниацин, витамин В6, витамин В12, фосфор, пантотенат бодисоор баялаг.
Хэрэглэх заавар:
100% гэсгээсний дараа хүнсэнд болгож хэрэглэнэ. Болцыг өөрийн хэрэглээнд тааруулна. Ил гал дээр нэг талаар нь эргүүлэлгүй 2-6 минут шарсны дараа нөгөө талаар нь мөн адил хугацаанд шарж болгоно.
- Rare – Ширүүн галаар 2 минут эргүүлэлгүй шарсны дараа нөгөө талаар нь мөн адил шарах ба галаа унтраан 2 минут хайруулын тавгандаа байлгана.
- Medium rare – Ширүүн галаар 2.5 минут эргүүлэлгүй шарсны дараа нөгөө талаар нь мөн адил шарах ба галаа унтраан 4 минут хайруулын тавгандаа байлгана.
- Medium – Ширүүн галаар 3 минут эргүүлэлгүй шарсны дараа нөгөө талаар нь мөн адил шарах ба галаа унтраан 4 минут хайруулын тавгандаа байлгана.
- Medium well – Ширүүн галаар 3.5 минут эргүүлэлгүй шарсны дараа нөгөө талаар нь мөн адил шарах ба галаа унтраан 5 минут хайруулын тавгандаа байлгана.
- Well done – Ширүүн галаар 5-6 минут эргүүлэлгүй шарсны дараа нөгөө талаар нь мөн адил шарах ба галаа унтраан 5 минут хайруулын тавгандаа байлгана.