Description
100 хоногийн турш тэжээсэн эрүүл, гарал үүсэл тодорхой 18-24 сартай бяруу, шүдлэн үхрийн мах. Үхрийн гол болон нуруу хэсгийн махтай, Т-хэлбэрийн ястай стейк /T-bone steak/юм. В12, В6, төмөр, селен, цайр, кали, ниацинаар баялаг.
Хэрэглэх заавар:
100% гэсгээсний дараа хүнсэнд болгож хэрэглэнэ. Болцыг өөрийн хэрэглээнд тааруулна. Ил гал дээр нэг талаар нь эргүүлэлгүй 2-6 минут шарсны дараа нөгөө талаар нь мөн адил хугацаанд шарж болгоно.
- Rare – Ширүүн галаар 2 минут эргүүлэлгүй шарсны дараа нөгөө талаар нь мөн адил шарах ба галаа унтраан 2 минут хайруулын тавгандаа байлгана.
- Medium rare – Ширүүн галаар 2.5 минут эргүүлэлгүй шарсны дараа нөгөө талаар нь мөн адил шарах ба галаа унтраан 4 минут хайруулын тавгандаа байлгана.
- Medium – Ширүүн галаар 3 минут эргүүлэлгүй шарсны дараа нөгөө талаар нь мөн адил шарах ба галаа унтраан 4 минут хайруулын тавгандаа байлгана.
- Medium well – Ширүүн галаар 3.5 минут эргүүлэлгүй шарсны дараа нөгөө талаар нь мөн адил шарах ба галаа унтраан 5 минут хайруулын тавгандаа байлгана.